Monday, March 3, 2014

Юу арилжаалдаг вэ?

Хаха. Хамгийн энгийн хариулт мэдээж мөнгө арилжаална. Гэхдээ та ямар нэгэн бодит юм худалдаж авахгүй, тэгэхээр энэ төрлийн арилжаа магадгүй төвөгтэй байж мэдэхийн... :P
Мөнгө худалдан авна гэдэг нь тухайн улсын мөнгөнөөс хувь эзэмшиж байна гэсэн үг, энэ нь та компанийн хувьцаа эзэмшиж байна гэсэнтэй адил ойлголт юм. Валютын үнэ нь Японы эдийн засгийн ирээдүйн болон өнөөгийн талаар зах зээл юу гэж таамаглаж байгаагаас шууд хамаарна.
Хэрэв та Японы иен худалдаж авлаа гэж бодоход Японы эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэсэнтэй утга дүйнэ. Японы эдийн засаг өснө гэдэг дээр бооцоо тавилаа гэж бодоход, та иенийг худалдан авах хэрэгтэй. Ийнхүү өөрийн эзэмшиж байгаа иенээ та зарахад буюу зах зээл дээр нь буцаан байршуулахад та ашиг олох болно. 
Гол валютууд: 

Тэмдэгт нь үргэлж гурван үсэгтэй байдаг. эхний хоёр нь тухайн улсын тодорхойлсон үсэг байдаг бол сүүлийн үсэг нь мөнгөн тэмдэгтийн нэрийг илэрхийлдэг. 
Жишээ болгож Шинэ-Зеландын долларыг авч үзье. New Zealand Dollar - NZD. Амархан байгаа биз? 
Дээр дурьдсан валютууд нь хамгийн ихээр арилжаалагддаг учраас хамгийн чухал валютуудын тоонд орно. 
Мөн Америк долларын хоч нь дан ганц Buck биш юм. Өөрөөр greenbacks(ногоон), bones, benjis, benjamins, cheddar, paper, loot, scrilla, cheese, bread, moolah, dead presidents бас cash money гэж нэрлэдэг. 
Хэрвээ та Би ажилруугаа явах ёстой (I have to go to work now) гэж хэлэхийг хүсвэл үүний оронд Yo, I gotta bounce! Gotta make them benjis son! буюу миний ойлгож байгаагаар Би доллар олох хэрэгтэй байна, тэдэнд ч мөн адил доллар хийж өгөх(ажил олгогчоо хэлж байгаа хэрэг байх) хэрэгтэй байна гэсэн санааг илэрхийлж байгаа байх. 

Үүнийг яаж орчуулахаа үнэндээ мэдэхгүй байна аа... :P 
Did you also know that in Peru, a nickname for the U.S. dollar is Coco, which is a pet name for Jorge (George in Spanish), a reference to the portrait of George Washington on the $1 note?




Илүү ихийг уншихийг хүсвэл: http://www.babypips.com/school/preschool/what-is-forex/what-is-traded.html#ixzz2uxtRI6oa



Forex гэж юу вэ?

Зиак харин энэ удаад Forex хэмээх сайхан зүйлийн талаар бичихээр шийдлээ. Өөрөө сурах гэсэндээ л тэгж байхгүй юу цаад чинь хаха. :P Заза. Ямартай ч FOREX анхлан сурч байгаа хүмүүст багахан ч гэсэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Дашрамд хэлэхэд энэ нь www.babypips.com-с авсан мэдээлэл шүү. Англиар нь уншвал уул нь илүү хөгжилтэй юм байна лээ хэхэ. :) 
Хэрвээ та өөр улс оронруу аялалаа гэхэд нисэх онгоцны буудал дээр нь байрлах валют арилжааны хэсэгт очиж өөрийнхөө түрийвчний хэмжээгээр мөнгөө тухайн улсын мөнгөн тэмдэгтээр солиулж таараа. 
Та жаахан өндийгөөд дээш харвал самбар дээр байрлах өөр өөр валютуудын үнийн түвшинг харж болно. Та Японы Иен-ийг олж хараад л дотроо Wow, миний нэг доллар 100 иентэй тэнцэх юм байна. Хэрвээ надад 10 доллар байвал би баян болохнээ гэж бодно. (Энэхүү сэтгэл хөдлөлөө хурдан зогсоохгүй бол нисэх онгоцны буудал дээр байрлах дэлгүүрээс ганц лааз сода авсны дараа гэхэд л таны мөнгөний хагас чинь байхгүй болчихсон байх вий дээ. :P)
Ингэж мөнгөө өөр улсын валютаар солино гэдэг угтаа та FOREX зах зээл дээр арилжаа хийж байна гэсэнтэй адил. Энэ нь та хэрвээ Америк хүн байлаа гэхэд Японд очоод өөрийн долларыг зарж, оронд нь иен худалдан авч байна гэсэн үг юм. Та гэрлүүгээ нисэхээсээ өмнө, өөрт үлдсэн иенийг буцаан солиулна. (Токио ч үнэхээр үнэтэй юм аа. :( ) Ингэхдээ та нөгөө самбарлуугаа харахад валютуудын үнийн түвшин өөрчлөгдсөн байгааг олж харах болно. Эдгээр өөрчлөлтүүд нь танд гадаад валютын зах зээл дээр мөнгө олох боломж байгааг харуулах болно. :) 
Foreign Exchange Market буюу FOREX, FX гэдэг нь дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл юм. New York-ийн хөрөнгийн биржид өдөрт 22,4 тэрбум долларын арилжаа хийгддэг бол FOREX-н зах зээлд өдөрт үүнээс хэд дахин илүү буюу 5 триллион долларын арилжаа хийгддэг юм. 
Энэ ертөнц дээрх хамгийн агуу үнэт цаас арилжаалдаг газар бол яахын аргагүй (NYSE) буюу New York, өдөртөө 22.4 тэмбум долларын арилжаа хийнэ гэдэг чинь бас юу гэсэн үг вэ тэ хаха. За ингээд энэ агуу хөрөнгийн биржийг мангастай зүйрлэвэл нэг ийм харагдах байх... 


Та NYSE-ийн талаар өдөр бүр CNBC, Bloomberg, BBC өөр юу ч билээ сонин сонин нэртэй телевизийн сувгуудаар хардаг байх, магадгүй орон нутгийнхаа биеийн тамирын заалнаас ч сонсож магадгүй... :P New York-ийн хөрөнгийн бирж дээр өнөөдөр..... blah blah blah.... Ихэнх хүмүүс зах зээл гэж ярихаар хувьцааны зах зээл яриж байна хэмээн ойлгодог. Иймээс л магадгүй New York-ийн хөрөнгийн бирж танд том сонсогдож байж болох юм. Гэхдээ үнэн хэрэг дээрээ үүнийг гадаад валютын зах зээлтэй харьцуулах юм бол нэг иймэрхүү харагдана даа... Хахаха. 
Өө яанаааааа.... Нөгөө нэг New York-ийн хөрөнгийн бирж чинь бүр арай л туниа муутай харагдаад байгаам биш үү... FOREX-г өөр бусадтай харьцуулсан графикийг та бүхэн харна уу. 


Энэ мөнгөний зах зээл маань бусдаасаа 200 дахин илүү байна. Энэ үнэхээр том биш гэж үү? Өөрийн морио барих цаг болсон санагдахгүй байна уу, андуудаа... :P 
Энэ том сонсогдож байгаа 5 триллион долларын 1.49 триллион нь жижиг гарууд (тэд нар чинь бид шүү дээ)-ийн арилжааных юм. За тэгэхээр FOREX гэж ямар том зах зээл болохыг ойлгосон байлгүйдээ тэ???? 
Танд аль хэдийн энэ зах зээлийг мэдчихсэн юм шиг санагдаад эхэлсэн үү? Үгүйдээ. Бид дөнгөж эхэлж байна.  Дараагийн хичээлээр бид FOREX-ийн зах зээлд яг юу арилжаалагддаг талаар дэлгэн үзүүлэх болно. :) 

Saturday, January 25, 2014

Макро эдийн засаг

Юуны өмнө блогийг минь уншиж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ блогийг өөртөө зориулж нээсэн гэхэд болно. Гэхдээ яахав, хэн нэгэнд миний бичсэн зүйлс хэрэг болох ч юм билүү? Хэхэ. Өнөөдрөөс эхэлж би Макро эдийн засгийн хичээлийг дахин судалж үзэхээр шийдсэн. Макро эдийн засгийн мэдлэг үндсэндээ надад маш их хэрэг боллоо л гэсэн үг л дээ. Хэхэ. Өөртөө аль болох ойлгомжтойгоор тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн юм. 
Сэдэв 1. Макро эдийн засаг юу судалдаг вэ? 
Макро эдийн засгийн онол нь эдийн засгийг бүхэлд нь судална. Тэгвэл микро эдийн засгийн онолоор хэрэглэгчид Coke эсвэл Pepsi авч байна уу, яагаад гэдгийг судалдаг бол макро эдийн засагт эдгээрийг нийт эрэлтээр авч үздэг. Гол ялгаа нь ердөө үүндээ л байгаа юм. Тиймээс макро эдийн засгийн гол асуудлууд ихэвчлэн нийт гэсэн тодотголтой. Жишээлбэл: Нийт эрэлт, нийт хэрэглээ, нийт хөрөнгө оруулалт гэх мэтчилэн. 
За ингээд макро эдийн засгийн гол онолын үзэл баримтлалаас товч тэмдэглэе. 
Сонгодог онол буюу Адам Смитийн ҮЛ ҮЗЭГДЭГЧ ГАР-ын онол. 200-аад жилийн өмнө үүссэн гэх бөгөөд Шотландын эрдэмтэн А.Смит 1776 онд бичсэн Ард түмний баялаг номондоо ҮЛ ҮЗЭГДЭГЧ ГАР-ын онолыш тодорхойлсон байдаг. Сонгодог эдийн засагчид нь цалингийн болон үнийн түвшин нь бүх зах зээлүүд дэхь хадгаламж ба эрэлтийн хэмжээнээс хамаарч маш түргэн өөрчлөгдөж, зохицож байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, цалин ба үнийн уян хатан байдал нь сонгодог онолын гол үзэл санаа юм. Цалин, үнийн өөрчлөлтүүд нь, эдийн засаг дахь хэрэглэгчид, пүүсүүдэд эдийн засгийн ямар алхам хийх талаар, ямар шийдвэр гаргах талаар дохио өгч байдаг. Засгийн газрын эрс оролцоогүйгээр цалин ба үнийн уян хатан байдал эдийн засгийн чөлөөт зах зээлийн эдийн засаг дахь аливаа сөрөг үзэгдлүүдийг шийдэж чадна гэж үздэг юм. Сонгодог эдийн засагчид үл үзэгдэгч гарын зарчмыг сууриа болгодог учраас эдийн засаг дахь төрийн үүрэг бол тодорхой хэмжээгээр хязгаартай байх ёстой хэмээн үздэг юм. За өнөөдөртөө энэ хүрээд дуусгая. Ядарч байна, унтах хэрэгтэй биздээ хэхэ. Шөнийн 02.00-04.00 цагийн хооронд хүний биеийн дулаан хамгийн бага цэгтээ хүрдэг. Энэ үед унтахгүй байх нь өөрийгөө жинхэнэ алж байна л гэсэн үг. Ихэнх эрдэмтэд жишээлбэл миний хайртай эрдэмтэн Einstein, Russel нар яг энэ үед л унтдаг байсан гэдэг. :) За ингээд сайхан амраарай дэлхий минь, сайхан амраарай сар минь, сайхан амраарай од эрхис минь. :) 

Monday, August 12, 2013

Үнэн бол цаг хугацааны охин :)





Цаг хугацаа чи... заримдаа нүд ирмэхийн зуур өнгөрнө, заримдаа бүхий л хар дарсан аймшигт зүйлүүдийг хурдхан шиг авч одно, тэгсэн хэрнээ гайхамшигтай сайхан мөчүүдийг хүртэл дэндүү хурдан буцаана, шөнө нойр хулжихдаа би цаг хурдан өнгөрөөсэй гэж боддог, гэтэл шалгалтандаа бэлдэхдээ би яасан хурдан явдаг цаг вэ гэж үглэнэ, цаг хугацаа чи, баяр баясал, уйтгар гунигийг ялгалгүй авч одно. Залуу нас, гоо үзэсгэлэнг минь дэндүү хурдан авч оддог хэрнээ оюунд минь байх мэдлэг бүрийг минь надад үлдээдэг. Цаг хугацаа чи, хайртай бүх цэцэгсийг минь улирал нь дуусахаар авч явдаг хэрнээ, сэтгэлд байх сайхан чанаруудыг минь надад үлдээдэг. Заримдаа тэднийгээ алдчих шахаад байх үед цаг хугацаа чи л надад эргүүлэн өгдөг.Чамд би яаж баярлахаа мэддэггүй ч, яаж уурлахаа ч бас мэддэггүй. Надаас бүх зүйлийг минь аваад одчих юм шиг айлгадаг мөртлөө хамгийн сайхан дурсамж болгоныг минь надад үлдээдэг. Худал хуурмаг цаг хугацааны эрхээр танигдаж, үнэн хэзээд ялдаг гэсэн шиг үнэнийг надад үргэлж батлан харуулдаг. Дэмий зүйл хийж дууссаныхаа дараа, ямар их харамсаж байгаагаа, чиний өмнө ямар их ичэж байгаагаа бодохоор чиний өдөөс харах хэцүү, чамайг бодох хэцүү байдаг. Надад боломж өгөн бүхнийг шинээр эхэл гээд чи үргэлж захидаг атал үл тоосон мэт цаг хугацаа чамайг дэмий өнгөрүүлж байсандаа би хичнээн уйлж гэмшлээ ч гэсэн нэмэр алга. Чиний надад өгсөн бүх зүйл, чиний надад үлдээсэн бүх зүйл, чиний хайрладаг тэр ҮНЭНГ үл тоосондоо би маш их харамсаж байна. Цаг хугацаа чи миний цорын ганц ҮНЭН найз. Цаг хугацаа Би Чамд Хайртай. :) 



Sunday, August 11, 2013

What a wonderful world. :)

Ертөнц дэлхий дээрх хамгийн хүчирхэг хууль бол таталцлын хууль.
Чи юу л бодно, тэр бүхэн чинь биелнэ.
Хэрэв чи бодож сэтгэж чаддаг л юм бол ТОМООР бодож сэтгэх хэрэгтэй. Доналд Трамп
Чиний одоогийн амьдарч буй амьдрал чинь өнгөрсөн цаг үед чиний бодож байсан бодлуудын төгс бодит тусгал юм.
Бид өөрсдийн бодол сэтгэхүйн үр дүн... Бид юу бодно, бид тийм л байна. Будда
Ижил зүйлс л ижил зүйлсээ татдаг.
Бид бол хөгжмийн зохиолчид, бид бол мөрөөдлийнхөө эзэд. Артур О Шангнейсси
Асуултын цор ганц хариулт нь мөнгө биш. Гэвч мөнгө таны амьдралд өөрчлөлт авчирч чадна. Барак Обама
Би амьдрахын тулд мөрөөддөг. Стивен Спилберг
Өөртөө итгэлтэй бай. Өөрөө өөрөөсөө аз жаргал, хайр хүндлэлийг олж ав. Тэгсэн цагт хүмүүс чамайг хайрлаж хүндэтгэнэ.

Saturday, January 12, 2013

From John Maxwell :) Today Matters book.


Эмээ өрөө нь бэлэн болтол олон цагаар сувиллын хүлээлгийн өрөөнд суужээ. Сувиллын ажилтан түүний гараас нь хөтлөн өрөөнд нь хүргэж өгөх замдаа өрөөнийх нь тухай, цонхонд өлгөөтэй байгаа хөшигний тухай хүртэл тодорхой тайлбарлаж өгөв. 

Эмээ баяртайгаар "Их сайхан өрөө юм аа" гэхэд сувиллын ажилтан хариуд нь "Өрөөндөө хараахан ороогүй байна шүү дээ. Яарах хэрэггүй байх аа" хэмээн болгоомжтойгоор хэлэв. 


Ажилтны үгийг сонсоод эмээ хэсэг зуур бодолхийлснээ "Өрөө ямар байсан ч надад хамаагүй ээ. Аз жаргалыг урьдчидан шийдэж болдог. Надад миний өрөө таалагдах үгүй нь өрөөний тавилгаас хамаарахгүй. Зөвхөн миний бодол санаанаас л хамаарна" гэсэн гэдэг. :)